АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 6.3 ХУВИАР БУУРЧЭЭ

2015-3-3 Энэ оны эхний сард дотоодын арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 6.3 хувиар буурч, 12.1 их наяд төгрөг болсон байна. Шинэ зээл олголт өмнөх сараасаа 3.3 хувиар буурсан нь үүний гол шалтгаан болжээ. Чанарын үзүүлэлтийг харвал 91.9 хувийг хэвийн зээл, 2.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 5.4 хувийг чанаргүй зээл бүрдүүлжээ. Ингэснээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна. Харин үүнээс татан буугдсан банкуудын мэдээллийг хасч тооцвол нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 3.5 хувьтай байгаа аж. http://bloombergtv.mn