06
2015-03
МОНГОЛБАНК: ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС 480.1 КГ АЛТ ХУДАЛДАН АВСАН
2015-2-27
2015 оны эхний сард МонголБанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 480.1 кг алт худалдан авсан талаар Төв Банкнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 284.6 кг алт тушааж байсантай харьцуулахад 87.6 хувиар өсөөд байна. 2014 оны эхний сард 1 тонн алтыг 39.4 сая доллараар экспортод гаргаж байсан бол энэ онд 1 тонн алтыг 40.2 сая доллараар худалдсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 2014 оны хандлагыг харвал иргэдийн алт тушаах идэвх өмнөх онуудаас нэмэгдсэн нь МонголБанкинд тушаах алтанд ногдох татварыг бууруулж, 2.5 хувь болгосонтой холбоотой гэж үзэж байна.
http://bloombergtv.mn