06
2015-03
БАНКУУД 75 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
2015-3-2
Энэ оны 1 дүгээр сард Монгол Улсын хэмжээнд 1,280 орон сууцанд банкнаас зээл олгосон болохыг Төв банкнаас мэдээллээ. Сүүлийн 6 сар дараалан орон сууцны үнийн индекс буурч, орон сууцны үнэ 5.8 хувиар хямдарчээ. Орон сууцны үнэ буурч, эдийн засгийн өсөлт удааширч байгаатай зэрэгцээд банкуудаас олгож буй орон сууцны зээлийн өсөлтийн хурд саарсан дүнтэй байна.
Зөвхөн 1 дүгээр сард банкууд 75 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх сарын хэмжээнээс 30.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.1 хувиар буурсан дүн боллоо. Банкуудаас олгоод байгаа нийт зээл болох 2.8 их наяд төгрөгийн 71.5 хувийг жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрээс олгосон бол үлдсэн хэсэг нь банкууд болон бусад эх үүсвэрээс олгосон зээл болохыг Төв банкнаас мэдээллээ.
http://bloombergtv.mn