06
2015-03
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ХИЛ ДАМНАСАН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2015-3-3
Хил орчмын худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх үүднээс хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулаад байна. Даваа гарагт Монгол Улс, БНХАУ-ын хооронд хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн анхдугаар хурал болжээ. БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпиний өнгөрсөн оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах" тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байна. Тиймээс энэхүү ажлын хэсэг нь Эрээн-Замын-Үүдийн боомтыг түшиглэн чөлөөт бүсийн газар зүйн байршлыг тогтоох, дэд бүтэц, тээвэр логистикийн асуудлыг судлах, БНХАУ-ын ажлын хэсэгтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, хил дамнасан чөлөөт бүсийн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрэх үүрэгтэй болохыг Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухайд ОХУ болон БНХАУ-ын аль аль нь хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
http://bloombergtv.mn