06
2015-03
ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
2015-2-23
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг өөрөө хариуцах боломжтой тохиолдолд тодорхой шалгуур хангасан төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрт 1 удаагийн буцалтгүй тусламж олгох аж. Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагчийн хооронд байгуулсан гэрээгээ зөрчвөл 1 удаагийн буцалтгүй тусламжийг эргүүлэн төлүүлэх зарчим хэрэгжинэ гэж НЗДТГ мэдээллээ.
http://bloombergtv.mn