СТРАТЕГИЙН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВИЙГ РОЯЛТИ БОЛГОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

2015-2-24 УИХ намрын чуулганаар уул уурхайн салбартай холбоотой 2 хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр урт нэртэй хуулийн хүрээнд зогсоод байсан олборлолт сэргэхээс гадна стратегийн ордын эзэмшлийн хувийг роялтигийн төлбөр болгох боломжтой болсон байна. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын Төрийн эзэмшлийн хувийг нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эрх бүхий заалт багтсан байгаа юм. Гэхдээ стратегийн ордоос авах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувиас ихгүй байхаар тусгажээ. Одоогоор Ашигт малтмалын тухай хуульд Төрийн эзэмшлийн хувь нь улсын төсвөөр хайгуул хийсэн ордод 50, хувийн хэвшлийн хайгуулаар илэрсэн ордод 34 хүртэлх хувь байхаар заагаад байна. Үүнээс гадна урт нэртэй хуулийн журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар гол мөрөн, ой, усны эх бүхий газарт 200 метрээс дотогш нэвтрэлгүй олборлолт явуулах боломжийг нээж өгсөн байна. http://bloombergtv.mn