САНГИЙН ЯАМ: ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЭНЭ ОНД Ч САЙЖРАХГҮЙ

2015-2-25 Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт удааширсан гол шалтгаанаар нэрлэгдэж байгаа гадаад зах зээлийн нөхцөл байдал энэ онд ч сайжрахгүй гэж үзэж байгаагаа Сангийн яамнаас мэдээллээ. Ялангуяа Олон Улсын Валютын Сангийн тооцооллоор Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний гол зах зээл болох БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буурах төлөвтэй байгаа нь үүнийг тодорхойлж байгаа аж. Үүнээс гадна Сангийн яам 2014 оны эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар тайлагналаа. Тухайлбал 2011 оноос хойш эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгахын тулд Засгийн газрын бонд борлуулж, төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн гэж Сангийн яамнаас онцлов. Үүний үр дүнд эдийн засгийн огцом уналт, валютын ханшийн гүн хямралаас сэргийлж чадсан гэж үзжээ. http://bloombergtv.mn