06
2015-03
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО АЖЛАА ТАЙЛАГНАВ
2015-2-25
УИХ-аас баталсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоолын хэрэгжилтийг хангахад Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллана гэж тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь мэдээллээ. Богино, дунд болон урт хугацаанд өгөөжөө өгөх 74 арга хэмжээг багтаасан Шийдлийн засгийн газрын энэхүү хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ажлуудыг цаг хугацааны дарааллаар нь нарийн тусгасан учраас Шинэчлэлийн засгийн газрын “ЭЗЭН 100" хөтөлбөрөөс ялгаатай гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар, төр аливаа төсөлд хувь эзэмших, эсвэл татвараас ашиг олох эсэхээ шийдэх, сонголт хийх боломжтой болсон талаар мэдээлсэн. Харин энэхүү өөрчлөлт нь эргэж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл өмнө нь шийдэгдсэн “Оюу Толгой", “Тавантолгой" зэрэг төслүүдэд үйлчлэхгүй гэдгийг сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ онцоллоо.
http://bloombergtv.mn