06
2015-03
ЭДИЙН ЗАСГИЙН УРТ, ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГО ТОДОРХОЙЛОХОД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ
2015-2-26
Монгол Улсын эдийн засгийн урт болон дунд хугацааны бодлогыг тодорхойлоход дэм болох зорилгоор Японы мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллахаар болсон. Макро эдийн засаг, төсөв болон мөнгөний бодлогын талаар зөвлөгөө өгөхөөс гадна Монгол, Япон улсын хамтын ажиллагааны гол салбарт тооцогдож байгаа мал аж ахуйн салбарт түлхүү анхаарах юм байна. Малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад хамгийн том бэрхшээл болдог шүлхий өвчнөөс сэргийлэхийн тулд шүлхий өвчингүй бүсийг байгуулах тал дээр Японы талтай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа талаар Гадаад хэргийн яам мэдээлсэн.
http://bloombergtv.mn