06
2015-03
“ГАН ХИЙЦ" КОМПАНИЙН ОРЛОГО 2,348 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ
2015-2-25
“Ган хийц" ХК-ийн бүтээгдэхүүний борлуулалт, түүнээс олсон орлого 2014 онд 2,348 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3 дахин буурсан байна. Тус компани 2013 оны турш 6.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байжээ. “Ган хийц" компани зөвхөн барилгын төмөр хийцийг зах зээлд нийлүүлээд зогсохгүй, сэндвич, хөөсөнцөр хавтан нийлүүлж, бетон хийцийн чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж. Гадаад валютын ханшийн зөрүүнээс гарсан алдагдал харьцангуй бага буюу 357.8 мянган төгрөг байжээ. Харин одоо тус компанийн удирдлага 2014 оны ашиг орлогын үзүүлэлт дээр тулгуурлан ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргахаар хүлээгдэж байна.
http://bloombergtv.mn