06
2015-03
“RIO TINTO" ГРУПП НҮҮРСНИЙ ОРДУУДАА ЗАРЖ МАГАДГҮЙ
2015-3-2
Уул уурхайн томоохон компаниуд гарцаа танах бодлого баримталж байгаатай зэрэгцээд “Rio Tinto" групп нүүрсний ордуудаа зарж магадгүй гэж шинжээчид дүгнэлээ. “Rio Tinto"-ийн хувьд бүтцийн өөрчлөлт хийж нүүрсний салбараа зэсийн групптэйгээ нийлүүлэхээр болсон бөгөөд ингэснээр урт хугацаандаа нүүрсний бизнесээс гарах эхний алхмаа хийлээ гэж “Jefferies" банкны шинжээч үзсэн байна. Тус банк “Rio Tinto"-ийн нүүрсний бизнесийг 3.6 тэрбум доллараар үнэлээд байгаа юм. Харин боломжит худалдан авагчаар “Glencore" нэрлэгдэж байна. Учир нь 2 компани нүүрсний салбараа нэгтгэвэл зардлаа 500 сая доллараар танах боломжтой гэж “Credit Suisse" тооцоолжээ. Өнгөрсөн онд “Glencore", “Rio Tinto"-д нэгдэн нийлэх санал тавьсан ч татгалзсан хариу авсан юм. Гэхдээ “Glencore" уул уурхайн салбарт тэргүүлэгч болох боломжоо алдахыг хүсэхгүй учраас дахин санал тавина гэж шинжээчид үзжээ.
http://bloombergtv.mn