ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 7.8 ХУВИАР ӨСЛӨӨ

2015-2-12 Монгол Улсын эдийн засаг 2014 онд 7.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Энэ нь сүүлийн 4 жилийн хамгийн бага өсөлтөд тооцогдож байгаа боловч 2014 оны III улиралтай харьцуулахад өсөлтийн хурд нь эрчимжсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийн өсөлтийн 4.9 пунктийг уул уурхай, олборлох салбар, 1.7 пунктийг хөдөө аж ахуйн салбар, 1.6 пунктийг үйлчилгээний бусад салбар бүрдүүлсэн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. www.bloombergtv.mn