25
2015-02
ТӨСВИЙН ОРЛОГЫН 89.9 ХУВИЙГ ТАТВАРААС БҮРДҮҮЛЖЭЭ
2015-2-13
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл энэ оны 1 дүгээр сард төлөвлөсөнтэй харьцуулахад 76.6-97 хувийн гүйцэтгэлтэй гарсан талаар Сангийн яам мэдээллээ. Нэгдсэн төсөвт 353.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөснөөс 3 хувиар дутуу биелснээс гадна өмнөх оныхоос 0.1 хувиар бага дүн аж. Нийт орлогын 89.9 хувийг татвараас, үлдсэнг татварын бус орлогоос бүрдүүлжээ. 2015 оны эхний сард нийт импорт 26.6 хувиар буурсантай холбоотойгоор импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 17 тэрбумаар дутуу биелсэн байна. Мөн газрын тосны орлого 4.9 тэрбум, дотоод болон гадаадын хандив тусламжийн орлого тасарснаар тайлбарлагдаж байна.
www.bloombergtv.mn