25
2015-02
ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.8 ХУВИАР БУУРЧЭЭ
2015-2-16
Монголбанк, Эдийн засгийн хүрээлэн, “Тэнхлэг зууч, “Актив зууч”, “Монголиан пропертис” компанийн хамтарсан консерциум орон сууцны үнийн индексийн судалгаандаа Улаанбаатар хотод өнгөрсөн сард худалдаалахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4242 орон сууцийг хамруулсан байна.
Хамгийн сүүлийн буюу энэ оны 1 дүгээр сарын судалгаагаар орон сууцны нэг ам.метр талбайн үнэ өнгөрсөн оны сүүлийн хагаст буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон сууцны нэг ам.метр талбайн үнэ сүүлийн 6 сар дараалан буурсан буюу нийт 5.8 хувиар хямдарсан байна.
www.medee.mn