ЧӨЛӨӨТ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ААН-Д ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

2015-2-16 Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан ААН-д татварын хөнгөлөлт үзүүлхээр болсон байна тухайлбал чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, харилцаа холбоо, тээврийн дэд бүтцэд 500 мянган доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Харин агуулах, зочид буудал, импортыг орлох экспортын үйлвэрлэл эрхлэхдээ 300 мянган доллар буюу түүнээс дээших хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол мөн хэмжээнд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна. Үүнээс гадна Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусч, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн таван жилд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор байгаа юм. www.bloombergtv.mn