“БАГАНУУР" КОМПАНИ 6.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ

2015-2-13 “Багануур" компани 2014 онд нийт 6.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Ашигт малтмалын газрын мэдээлснээр 2014 онд Монгол Улс нийт 24.4 сая тонн нүүрс олборлосны 3.1 сая тонныг нь “Багануур" хувьцаат компани Дулааны цахилгаан станцуудад нийлүүлжээ. Багануурын нүүрсний уурхайн Дулааны цахилгаан станцуудаас авах авлагын хэмжээ 8 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. www.bloombergtv.mn