ОЮУ ТОЛГОЙН БОРЛУУЛАЛТ 1.7 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРСЭН

2015-2-12 Оюу Толгойн борлуулалт 1.7 тэрбум долларт хүрсэн гэж “Rio Tinto" групп мэдээллээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын зэсийн орлогын гуравны хоёрыг “Оюу Толгой" компани бүрдүүлсэн байна. “Rio Tinto"-ийн тайлангаас харахад Монгол Улсын зэсийн баяжмалын экспортын нийт орлогын 66 орчим хувийг “Оюу Толгой" бүрдүүлжээ. Тус компанийн хувьд зэс-алтны баяжмал борлуулдаг учраас бусад экспортлогчдоос өндөр ашиг олдог аж. www.bloombergtv.mn