25
2015-02
“МЦХ" КОМПАНИ 20.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАВ
2015-2-16
“Монголын Цахилгаан Холбоо" хувьцаат компани 2014 онд 20.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх оны орлогоос 1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болсон байна. Түүнчлэн цэвэр ашгийн хэмжээ нь 522.9 сая төгрөг болж, 2013 оныхоос 28.9 сая төгрөгөөр буурчээ. Хэдийгээр тус компанийн сүүлийн 2жилийн цэвэр ашиг 2012 оныхоос өндөр байгаа ч 2008 онтой харьцуулахад 10 дахин буураад байна. Өөрөөр хэлбэл үүрэн холбооны үйлчилгээний салбар тэлснээр суурин холбооны үйлчилгээ санал болгодог тус компанийн зах зээл хумигдаж эхэлснийг тайлан тэнцлээс харж болохоор байгаа аж.
www.bloombergtv.mn