"АПУ" КОМПАНИ 198.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

2015-2-17 “АПУ" ус ундаа, шингэн хүнсний үйлдвэр МХБ-ээр дамжуулж 2014 оны санхүүгийн тайлангаа хөрөнгө оруулагчдад мэдээллээ. Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй “АПУ" компани өнгөрсөн онд 198.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гэхдээ цэвэр ашгийн үзүүлэлт нь 14.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Компанийн үйл ажиллагаа алдагдалд хүрэхэд гадаад валютын ханшийн нөлөө өндөр байсан нь тайлангаас харагдаж байна. www.bloombergtv.mn