"ТАВАНТОЛГОЙ" ХК НОГДОЛ АШИГ НЭМЖ ХУВААРИЛАХААР БОЛЖЭЭ

2015-2-17 "Тавантолгой" ХК-ын 2014-4-30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 тоот тогтоолоор 2013 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 766 төгрөг хуваарилахаар шийдвэрлэж байсан билээ. Харин 2015-1-23 өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж 2013 оны жилийн эцсийн ногдол ашгийг 5 хувиар нэмэгдүүлж нэгж хувьцаанд 59 төгрөг нэмж хуваарилахаар болсон байна. www.mse.mn