“CENTERRA GOLD"-ИЙН ОРЛОГО 19 ХУВИАР БУУРЧЭЭ

2015-2-23 Бороогийн ордын олборлолт дуусч байгаатай холбоотойгоор “Centerra Gold" компанийн орлого 19 хувиар буурч, алдагдалтай ажилласан байна. Тус компанийн мэдээлснээр 2014 онд нийт 763 сая долларын орлого олж, 44 сая долларын алдагдал хүлээжээ. Тайлант хугацаанд Киргизийн Кумтор ордоос ойролцоогоор 568 мянга, Бороо ордоос 53 мянган унци алт олборлосон байна. www.bloombergtv.mn