25
2015-02
"ХӨХ ГАН" КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 10 ДАХИН ӨСЧЭЭ
2015-2-23
Шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэгч “Хөх Ган" компани өнгөрсөн онд 825 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. 2014 оны сүүлээр “Бэрэн металл" төмөр ширэмний үйлдвэр ашиглалтад орсноор “Хөх Ган" компани тогтмол худалдан авагчтай болж борлуулалтын орлого нь өмнөх оныхоос бараг 10 дахин өсч 1,700 сая төгрөг даваад байна. Харин борлуулсан бүтээгдэхүүний өртөг борлуулалтын орлогоос давсан нь алдагдалтай ажиллахад нөлөөлжээ.
www.bloombergtv.mn