“ЭРДЭНЭ РЕСУРС” ЗУУНМОД ТӨСЛӨӨ ЗАРНА

2015-2-17 Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани молибдени-зэсийн Зуунмод төслөө зарахаар болжээ. Уг төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Rescources компани худалдан авахаар болжээ. Нийт 4.8 сая долларыг бэлэн мөнгөөр, мөн өөрийн компанийн хувьцаанаасаа өгөх байдлаар Tian Poh Resources компани Зуунмод төслийн 51%-ийг эзэмших эрхтэй юм.  www.ikon.mn