“МАХ ИМПЕКС" КОМПАНИ 353.1 САЯ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

2015-2-23 ОХУ, БНХАУ-ын зах зээлд хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж буй “Мах Импекс" компани өнгөрсөн онд 353.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх оныхоос 5 дахин буурсан үзүүлэлт аж. Монголын хөрөнгийн биржид хүргүүлсэн мэдээллээр “Мах Импекс"-ийн борлуулалтын орлого 2014 онд даруй 3 дахин өсч 18.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэхдээ борлуулалтын өртөг 18.6 тэрбум төгрөгт хүрснээр 270 сая төгрөгийн борлуулалтын алдагдал хүлээжээ. www.bloombergtv.mn