НИЙСЛЭЛ, МОНГОЛЫН БАНКУУДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2014-12-12 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Банкны Холбоо хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбар дахь санхүүгийн менежментийн үр өгөөжийг дээшлүүлэхэд хамтран ажиллах “Санамж бичиг”-т Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий санхүүжилтийн оновчтой, үр ашигтай тогтолцоог хамтран бий болгох юм. Мөн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагдалтай иргэдэд батлан даалт гаргах, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. www.gogo.mn