МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 800 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

2014-12-10 Энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн хороо урьдчилсан байдлаар танилцуулж эхлээд байна. Энэ хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 800 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэхүү өсөлт нь хадгаламжийн өсөлтөөр тайлбарлагдаж байна. Нийт хадгаламжийн хэмжээ 6.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 810 тэрбум төгрөгөөр өсчээ. Ингэснээр нийт мөнгөний нийлүүлэлтийн 69 хувийг хадгаламж бүрдүүлж байгаа юм. http://bloombergtv.mn