ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС ӨМНӨХ САРААС 1 ХУВИАР БУУРЧЭЭ

2014-12-12 Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран Монголбанкны захиалгаар 11 дүгээр сарын байдлаар “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаа хийсэн байна. 11 дүгээр сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцжээ. Тус судалгаагаар “Орон сууцны үнийн индекс”-ийн 11 дүгээр сард суурь үе буюу 2013 оны 1 дүгээр сараас 19.8 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь өмнөх сараас 1 хувь буурсан үзүүлэлт юм. Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 4 сар дараалан буурлаа. www.montsame.mn