ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2014-12-10 Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газрын өрийн хэрэгсэл /бонд/-ийг Хөрөнгийн биржээр 2014 оны 11 дүгээр сараас арилжаалагдаж эхэлсэнтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Уг хурлаар Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй Засгийн газрын бондын арилжааг идэвхжүүлэх талаар хэлэлцэж, Засгийн газрын бондод хөрөнгө оруулах сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд арилжааны банкуудаар дамжуулан Монголбанкнаас худалдан авах бус зөвхөн брокерийн компаниар дамжуулан хөрөнгийн биржээс худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл саналд хүрсэн. Харин Засгийн газрын бондын арилжааны гол оролцогчид болох арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр Засгийн газрын бондын арилжаанд оролцох боломж нь нээлттэй бөгөөд харин бусдад зуучлахгүй байх чиглэлээр зохицуулалт хийхийг СЗХ-нд зөвлөхөөр тус Бодлогын зөвлөлөөр тогтлоо. www.frc.mn