by

АРДКОЙН ОЛОН УЛСЫН ХОЁР ДАХЬ АРИЛЖААГАА НЭЭЖ, СТЭКС (STEX) БИРЖ ДЭЭР ГАРЛАА. 2019-09-18

Бид энэ 9 сарын эхээр АрдКойны хамгийн анхны олон улсын криптовалютын арилжааг зарласан билээ. Харин ѳнѳѳдѳр буюу 2019 оны 9 сарын 18-ны ѳдѳр АрдКойн нь олон улсын томоохон криптовалютын бирж болох Стэкс (STEX) дээр арилжаагаа эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Ийнхүү АрдКойн нэг сарын дотор хоёр ч олон улсын, нэр хүндтэй криптовалютын бирж дээр гарснаар криптовалютын зах зээл дэх хамгийн найдвартай мэдээллийн платформ болох КойнМаркетКап (CoinMarketCap) дээр бүртгэгдэх болзлыг хангаж байна. КойнМаркетКап-аас 125 сая гаруй хүмүүс криптовалютын зах зээлийн үнэлгээ, үнэтэй холбоотой мэдээ мэдээллийг авдаг учраас тус маш нарийн шалгуураар ѳѳрсдийн платформ дээр мэдээлэл оруулах харилцагч нараа сонгодог. 

Стэкс (STEX - Smart Token Exchange) нь бүх төрлийн алткойн болон шинээр гаргасан койныг санал болгох (ICO - Initial Coin Offering), арилжаалахад чиглэсэн дэвшилтэт технологи бүхий платформ юм. Анх 2017 онд ICO хийсэн буюу шинээр гарсан койнуудын багц үүсгэх зорилготойгоор эхлүүлсэн байна. Тус бирж нь криптовалютын биржийн эх орон гэгддэг Эстон улсад бүртгэлтэй бѳгѳѳд дэлхийн ѳнцѳг булан бүрээс бүртгэлтэй 300,000 гаруй хэрэглэгчидтэй. Нийт хэрэглэгчдийн дийлэнх нь Америк, Орос, Бразил, Индонез, Энэтхэг, Германаас байна. 

АрдКойн нь санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой Ард Апптай хосолсон дэвшилтэт лоялти хөтөлбөр юм. АрдКойны бүртгэлийг нь эфереум блокчэйн дээр бичигдсэн ERC20 ухаалаг гэрээ бүхий etherscan.io сүлжээн дээр ARDX нэрээр харах боломжтой. 

АрдКойны whitepapeг болон бусад мэдээллийг ardcoin.com сайтаас харна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх 
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх 
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282 
И-мэйл хаяг: info@ardholdings.com 
Вэб сайт: www.ardcoin.com