Финтекын салбарт улс орноо түүчээлж яваа Ард Санхүүгийн Нэгдэл нь цахим спортын Zeus багийг ивээн тэтгэж, эрин зууны спорт гэгдэх цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь цахим спортыг сонирхдог олон мянган залууст итгэл найдвар бэлэглэж, дэлхийн дэвжээнд эх орноо сурталчлах дэвшилтэт салбарт хөрөнгө оруулж буйгаараа жишиг болж байна.
Өнөөдөр цахим тоглоом нэгэнт спорт болтлоо хөгжсөн. Тамирчин, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид, мөн бэлтгэл сургуулилт, үндэсний болон дэлхийн хэмжээний уралдаан тэмцээн гээд уламжлалт спортод байдаг бүхий л үзүүлэлт цахим спортод бий. Жилээс жилд хурдацтай, далайцтай хөгжиж буй энэ спортыг 2024 оны Парисын олимпод оруулахаар болсон билээ.
Монголын залуус ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, тухайлбал Zeus баг үндэсний болон бүс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцох болсон. Хамгийн сүүлд л гэхэд, 2020 онд Дубайд болсон цахим спортын ДАШТ-нд III байр эзлээд байгаа юм.
Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
- MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
- MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
- MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
- MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
- MSE:BUN (03089) Булган Ундрага ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322 И-мэйл хаяг: support@dax.mn Вэб сайт: dax.mn