by

“Yum! Brands”-ийн зоогийн газруудаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ 2014-05-14

"KFC" түргэн хоолны сүлжээг эзэмшигч "Yum! Brands"-ийн зоогийн газруудаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдснээр ашиг нь 2012 оны гуравдугаар Өнгөрсөн онд шувууны томуу дэлгэрсний улмаас “KFC” түргэн хоолны газрын Хятад дахь орлого буураад байв.

улирлаас хойших дээд хэмжээндээ хүрчээ. Өнгөрсөн онд шувууны томуу дэлгэрсний улмаас "KFC" түргэн хоолны газрын БНХАУ дахь орлого буурсан ч энэ оны эхний улиралд ашиг нь нэмэгдсэн байна. Энэ оны эхний улиралд "Yum! Brands"-ийн орлого 2013 оны мөн үеэс 7.5 хувиар өсч, 2.72 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч энэ нь эдийн засагчдын таамгаас 70 саяар дутсан үзүүлэлт болсон байна. Орлого нь буурсан хэдий ч тус компанийн ашиг 27.7 хувиар өсч, 399 сая ам.доллар болжээ. Харин Монгол Улсад гурав, дэлхийн 118 оронд 18 мянга 800 гаруй салбартай "KFC"-ийн гол өрсөлдөгч болох "McDonald’s" корпорацийн ашиг энэ хугацаанд 5.1 хувиар буурч, 1.2 тэрбум ам.доллар болжээ. Гэхдээ 2014 оны нэгдүгээр улиралд "McDonald’s"-ийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар өсч, 6.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. "McDonald’s" корпораци дэлхий даяар нийт 35 мянган салбар зоогийн газартайгаас 81 хувь нь франчайз байдаг байна.