by

Ард Аппликэйшн – Хуур Хөгжмийн Наадам (XMF)-ыг дэмжин ажиллахаар боллоо  2022-08-10

web banner

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Хуур хөгжмийн наадам (XMF)-ыг санхүүгийн бүх хэрэгцээг нэг дор цогцлоосон Ард Аппликэйшн дэмжиж ажиллахаар боллоо. Монголын хамгийн том цар хүрээтэй уг хөгжмийн наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлж, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гарган, урлаг соёлоор дамжуулан залуучуудыг эерэг хандлагад уриалах, дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой юм.

Үзэгч залуус наадмын тасалбарыг Ард Аппаа ашиглан АрдШоп (ardshop.mn) онлайн дэлгүүрээс төгрөгөөр худалдан авах болон АрдКойн урамшууллын оноогоо ашиглан төлбөрөө 100% хүртэл хөнгөлүүлэн авах боломжтойг дуулгахад таатай байна. Ард Аппликэйшн нь санхүүгийн бүх хэрэгцээг нэг дор цогцлоосон All-in-One супер аппликэйшн бөгөөд үүнд: Мөнгөн шилжүүлэг, онлайн зээл, хадгаламж, онлайн дэлгүүр, үнэт цаас, даатгал цэсүүд багтдаг. Гүйлгээ бүрт АрдКойны урамшуулалтай Ард Аппыг одоогоор 1.3 сая гаруй хэрэглэгч ашиглаж байна. 

Ард нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд банк санхүү, технологи, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 42 компани багтдаг. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com