by

XANADU MINES: НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЖ, 10 САЯ ХҮРТЭЛХ АВСТРАЛИ ДОЛЛАР БОСГОНО 2015-11-20

2015-11-13 Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани нэмэлт хувьцаа гаргаж, 8 сая австрали доллар босгохоор боллоо. Тус компанийн санал болгосон 64 сая хувьцааг гол хувь эзэмшигчид бүгдээрээ худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ. Үүн дээр нэмээд “Xanadu Mines” компанийн бусад хөрөнгө оруулагчдад зориулж нэмэлт хувьцаа гарган 2 сая австрали доллар хүртэлх хөрөнгийг босгохоор төлөвлөсөн байна. Босгосон хөрөнгийг Хармагтай ордын худалдан авалт болон нэмэлт хайгуулд зарцуулах ажээ. Монголд хэрэгжиж байгаа хайгуулын төслүүдээс Хармагтай хамгийн их амжилтад хүрээд байгаа бөгөөд анхны хэсэгчилсэн хайгуулаар Хармагтай нь Цагаан Суваргын дараа орох зэсийн том ордод тооцогдож байна. www.bloombergtv.mn