by

“VOLKSWAGEN” КОМПАНИ 2030 ОН ГЭХЭД БҮХ ЗАГВАРАА ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛГОНО 2017-09-19


Авто зах зээлд тэргүүлэгч Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани 2030 он гэхэд бүх загвараа цахилгаан хөдөлгүүртэй болгон шинэчлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. “Volkswagen” компани 12 брэндийн 300 гаруй загвараа цахилгаан хөдөлгүүртэй болгон шинэчилнэ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Маттиас Мюллер “Frankfurt Motor Show”-ийн үеэр мэдэгдлээ. “Volkswagen”-ийн хувьд 2030 он гэхэд шинэ загваруудыг гаргахад 20 тэрбум еврог, автомашины цэнэг хураагуур худалдан авахад 50 тэрбум еврог зарцуулахаар төлөвлөжээ.
http://www.bloombergtv.mn