by

VIII САР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД “ӨСӨЛТИЙН САР” БОЛОВ 2017-09-13


Наймдугаар сард Топ-20 индекс 2015 оноос хойших дээд хэмжээнд буюу 15 мянган нэгжид хүрсэн төдийгүй энэ нь 2017 он гарснаас хойш хамгийн өндөр өсөлттэй сар болж байгаа юм. Мөн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.8 тэрбум төгрөгийг даваад байна. Тайлант хугацаанд уул уурхайн салбарын индекс хамгийн өндөр буюу 38.44 хувиар өссөн байна. Үнэт цаасны арилжааны үзүүлэлтийг харвал долоодугаар сараас 4.7 хувиар өссөн буюу нийт 66.59 сая тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Үүнээс хувьцаа 3.15 тэрбум, Засгийн газрын бонд 62.16 тэрбум, харин компанийн бонд 1.28 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн байна.
http://www.bloombergtv.mn