by

Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олон Монгол Шуудан ХК-ийн 100 жилийн ойг тохиолдуулан салбарын тохижилтыг бүрэн хийж, хүлээлгэн өглөө 2022-12-02

mongol post pr

2022-12-02-Улаанбаатар хот, Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олноос Монгол Улсад харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төр-Хувийн хэвшлийн сайн жишгийг тогтоож, Улаанбаатар хотын төв цэг болох түүхт Төв Шуудан дахь салбарыг олон улсын стандартад нийцүүлэн засварлан тохижуулж, хүлээлгэн өглөө.

Уг салбараас Ард Кредит болон Монгол Шуудангийн үйлчилгээг авахаас гадна И-Монголиа, Монголын Цахилгаан холбоо компанийн үйлчилгээг авах, ТҮЦ машин, бэлэн мөнгөний АТМ-ууд байрладгаараа Төв Шуудан дахь салбараараа үйлчлүүлэхдээ давхар олон ажлуудаа амжуулах боломжийг харилцагчдадаа олгож буйгаараа давуу талтай юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Монгол Шуудан ХК

Төв оффис: Сүхбаатарын талбай -9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс
Холбогдох утас: 1800 1613
И-мэйл хаяг: info@mongolpost.mn
Вэбсайт: mongolpost.mn