by

“TURQUOISE HILL RESOURCES” 9.6 САЯ ДОЛЛАРЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ 2014-08-22

2014-8-13 Оюу толгойн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани зургадугаар сарын 30-нд дуусгавар болсон II улиралд 9.6 сая долларын ашигтай ажилласан талаар тайлагналаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 105.4 сая долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад харьцангуй сайжирсан үзүүлэлт болж байгааг тайланд онцолжээ. Үүнээс гадна “Оюу Толгой” компани 2014 оны II улиралд 202.5 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 436 сая долларын орлоготой ажиллажээ. Энэ нь өнгөрсөн I улирлын үзүүлэлтээс 320 хувиар давсан үзүүлэлт болж байна. Тодруулбал “Оюу Толгой” компани өнгөрсөн улиралд 48.2 мянган тонн баяжмал борлуулж, 108 сая долларын орлого олсоныг тайлагнаж байв. Харин 2014 оны II улиралд 36 мянга 200 тонн зэсийн агууламж бүхий 140 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. “Turquoise Hill Resources” компаниас мэдээлснээр 2014 оны II хагаст баяжмалын борлуулалт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн “Оюу Толгой” компани 2015 онд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ 92 хувийг борлуулахаар гэрээ байгуулсан байна. Мөн цаашид үйлдвэрлэхээр тооцоолж байгаа баяжмалын 84 хувийг борлуулахаар найм хүртэлх жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэдгийг “Turquoise Hill Resources” II улирлын тайландаа онцолжээ.  http://bloombergtv.mn