by

“TRQ”-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХ СҮҮЛИЙН 2 САРЫН ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЛЭЭ 2015-12-17

2015-12-18
Энэ долоо хоногт далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээг “Оюу Толгой” компани олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулаад байна. Үүнтэй холбоотойгоор “Оюу Толгой”-ийн 64 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа Торонтогийн Хөрөнгийн биржийн лхагва гарагийн арилжааг 0.9 хувиар хаалаа. Харин Нью-Йоркт 1.27 хувиар өсч, 2.4 ам.доллар болсон байна. Мөн арилжааны идэвх хоёр сарын дээд цэгтээ хүрчээ. “Rio Tinto”-ийн хувьцааны хувьд Лондонгийн Хөрөнгийн биржид мягмар гарагаас хойш 2.79 хувиар өсөөд байна. Харин “Entree Gold”-ийн хувьцаа лхагва гарагт Нью-Йорк болон Торонтогийн Хөрөнгийн биржид дунджаар 10 хувиар өсөөд байгаа аж. Биржийн арилжаанаас харахад хөрөнгө оруулагчид санхүүжилтийн гэрээ эцэслэн байгуулагдахыг хүлээж байсан байж магадгүй байна. Учир нь мягмар гарагт “Rio Tinto”-оос бусад компанийн хувьцааны арилжааны идэвх сул, өсөлтгүй байсан юм. Мөн зэсийн ханш доогуур байгаа учир хувьцаа бага зэргийн өсөлт харуулж байна.
www.bloombergtv.mn