by

Хү хамтлагийн Метаверс дэх анхдагч тоглолт  2023-02-17

photo_2023-02-17_11-50-47

Хү хамтлаг - Ард Санхүүгийн Нэгдлийн дэмжлэгтэйгээр The HU in the Metaverse тоглолтоо 2023 оны 3 сарын 30-ны өдөр хийхээр боллоо. Виртуал орчинд хийгдэх уг тоглолтод Ард болон ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, МОСТ Финтек, ГрэйпСити, Дайвэрс Солюшнс, idax, МетаФорс, Ард Бит, Ард Арт, Монгол ДиФай зэрэг технологи, санхүүгийн компаниуд хамтран ажиллаж,  дэлхийд анх удаа зохиогдох мета рок концертыг хийж байгаа юм.

Тоглолтын тасалбарыг www.hu.rocks болон www.metaland.mn вэбсайтаас NFT хэрбэрээр захиалан авах боломжтой ба 2 сарын 13-наас тасалбар худалдаалагдаж эхлээд байгаа бөгөөд энэ сарыг дуустал хямдралтай үнээр борлуулагдаж байгаа юм. 

Метафорс нь Металанд төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотыг метаверс орчинд бүтээн байгуулсан технологийн компани бөгөөд хэрэглэгчдэд дэлхийн өнцөг булан бүрээс виртуал орчинд бодит үйлчилгээ авах, бусад хэрэглэгчидтэй өөрийн аватарыг ашиглан танилцаж, харилцах боломжийг олгож байгаа платформ юм. Тус виртуал тоглолт нь The Hu хамтлагийн шүтэн бишрэгчдэд дэлхийн хаанаас ч нэгэн дор цуглах боломжийг олгож, бусад шүтэн бишрэгчид болон хамтлагийн гишүүдтэй харилцах боломжийг олгох болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com