by

Ард Санхүүгийн Нэгдэл Гадаадад гацсан Монголчууддаа туслав 2021-04-06

Хүчтэй Хамтдаа төслийн баг хамт олон

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) Гадаадад гацсан Монголчууддаа 1 тэрбум төгрөгийн хандивыг АрдКойноор олгох Хүчтэй, Хамтдаа төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. 3 сарын 17-нд эхэлсэн уг төсөлд  АНУ, Канад, Хятад, Өмнөд Солонгос зэрэг Дэлхийн нийт 30 улсад гацсан иргэд хүсэлтээ ирүүлсэн. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Гадаадад жил гаруйн хугацаанд гацаад буй иргэддээ бага гэлтгүй сэтгэлийн дэм өгөхөөр ийнхүү хувийн хэвшлээ түүчээлэн ажиллаж  байна. Энэхүү ажлын хүрээнд хүсэлт нь амжилттай баталгаажсан иргэдэд Төслийн баг, Ардын зүгээс 1,000,000 (нэг сая) төгрөгтэй тэнцэх АрдКойн (5000 ширхэг)-ыг 4 сарын 5-ны өдөр Ард Аппликэйшнд бүртгэлтэй утасны дугаарт шилжүүлээд байгаа билээ.  

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн Ардын зүйр үг бий. Тэгвэл Дэлхий даяар олон сая хүний эрдэнэт амийг авч одож буй цар тахлын энэ үед бид Ардынхан нийт харилцагчид болон элэг нэгтнүүдтэйгээ Хүчтэй, Хамтдаа байж, хүнд цаг үеийг давахыг зорьж  байгаа билээ. Иргэд Ардаас олгож буй хандивын АрдКойноо ашиглан арилжаанд оролцож хувьцаа, үнэт цаас худалдах авах, тэтгэврийн хуримтлал үүсгэж ирээдүйдээ хөрөнгө оруулахаас гадна бэлэн мөнгөнд хөрвүүлэх боломжтойг дуулгахад таатай байна. 

 stronger together amarboldstronger together

Ард Cанхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх 
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com 
Вэб сайт: ardholdings.com