2025 оны 4 сарын 24-ний өдөр Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ хуралдаж Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд төдийгүй Монгол улсын хувьд анхны удаа хийгдэх хувьцаа халааслах болон хувьцаа солих ажлыг нэг дор хийж, түүнд оролцох боломжийг Ард Санхүүгийн Нэгдлийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд олгох түүхэн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн гаргасан нийт хувьцааны 16 орчим хувийг зах зээлээс эргүүлэн халааслах бөгөөд хариуд нь Хөвсгөл ХК-ийн хувьцаагаар солих боломжийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож буй юм.
Эрхэм Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа (MSE: AARD) эзэмшигч та бүхэн 2025 оны 5 сарын 30-ийг дуустал өөрийн эзэмшиж буй хувьцааны хамгийн дээд тал нь 50 хүртэлх хувийг санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэгчдийг эгнээндээ нэгтгээд буй Хөвсгөл ХК-ийн (MSE: HVL) хувьцаагаар 1:20 харьцаатайгаар буюу 1 ширхэг AARD-ийг 1 ширхэг HVL-ээр солих хүсэлтээ илгээх боломжтой юм. Ирсэн саналаас хамаарч 300 ширхэг хүртэлх AARD-ийг солих хүсэлт шууд биелэх бөгөөд үүнээс давсан захиалга хувь тэнцүүлэн олгогдох болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com
Ардын цахим мэдээ
- 202507/09 Ард, Монгол Шуудан стратегийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, санхүүгийн хүртээмжийг 21 аймаг, 330 сумд бүрэн хангах боллоо
- 202507/09 Ухаалаг хот төслийн хамрах хүрээ өргөжиж, Ажнай Корпораци стратегийн түншээр нэгдлээ
- 202506/20 Хөрөнгө Оруулагч Үндэстэн: Дархан, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Хэнтий, Багануур, Сайншанд, Чойр хотуудад ажиллана
- 202506/13 Ард Санхүүгийн Нэгдэл ХК 4,335,026 ширхэг хувьцаагаа амжилттай халааслалаа.
- 202506/13 Хөрөнгө Оруулагч Үндэстэн – Европ: Бизнес Тур 5 ӨДӨР – 5 ХОТ – 130 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
- 202506/12 АрдКап 2025 Спорт наадам зохион байгуулагдлаа
- 202505/27 Монгол – Австрийн хамтрал ухаалаг, ногоон хот байгуулна