by

SOUTHGOBI RESOURCES: “BEIJING DE RONG TAI INVESTMENT”-ТАЙ “СЭХЭ” ЛОГИСТИКИЙН ПАРКИЙН ТӨСӨЛД ХАМТАРНА 2017-10-10


“Southgobi Resources” компани “Beijing De Rong Tai Investment” компанитай “Сэхэ” логистикийн паркийн төсөлд хамтрахаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Гэрээний хүрээнд “Beijing De Rong Tai Investment” компани Өвөрмонголын “Inner Mongolia South Gobi Energy” компанийн 30 хувийг өөрийн эзэмшилд шилжүүлнэ. Хариуд нь “Southgobi Resources”-д 2018 оны долоодугаар сарын 30 хүртэл 231 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Санхүүжилт Монгол Улс болон БНХАУ-ын хил дээр баригдах “Сэхэ” логистикийн паркийн ажилд зарцуулагдана. Энэхүү төсөл нь агаарын бохирдолтой тэмцэх БНХАУ-ын Засгийн газрын шаардлагыг биелүүлэх, мөн Сэхэ боомтоор дамжиж байгаа нүүрсний хадгалалт, тээвэрлэлтийн үр бүтээмжит байдлыг нэмэх зорилготой юм.
http://www.bloombergtv.mn