by

“SOUTHGOBI RESOURCES” КОМПАНИ III УЛИРАЛД 0.49 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 8.6 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ 2015-11-20

2015-11-13 Торонто болон Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани III улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн улиралд тус компани хагас сая тонн нүүрс борлуулж, 8.6 сая долларын орлого олсон байна. Гэхдээ борлуулалтын зардал өндөр байсны улмаас 18 сая долларын алдагдал хүлээжээ. Алдагдлыг оны эхнээс өссөн дүнгээр нь авч үзвэл 76 сая доллар болсон байна. Түүнчлэн тайлант хугацаанд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас татварын хэрэгтэй холбоотойгоор “SouthGobi Sands”-ийн харилцагч банкууд дахь битүүмжилсэн данснаас 1.2 сая долларыг татан авчээ. Дүүргийн шүүхээс “SouthGobi Resources”-ийн охин компани болох “SouthGobi Sands”-т 35.3 тэрбум төгрөг буюу 17.7 сая долларын торгууль ногдуулсан юм. “SouthGobi Resources”-ийн зүгээс Дээд шүүхэд хэргийг давж заалдахаар хүсэлт гаргасан ч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсан аж. Тиймээс тус компани санхүүгийн нөөц бололцоо муутай энэ үед асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа юм байна. Хэрэв Засгийн газартай тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Корпорацийн өрийг барагдуулах боломжгүй болж, дефолт зарлахад хүрнэ гэж тус компани тайландаа онцолжээ. www.bloombergtv.mn