by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2025-03-28

heh2025 Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал Тауэр 17 давхарт болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
  2. 2024 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  4. 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах (саналын хуудас);
  5. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
  6. ТУЗ-ийн гишүүдийг сонгох (саналын хуудас);
  7. ТУЗ-ийн 2025 оны төсвийг батлах тухай (саналын хуудас);
Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь: 2025 oны 4 дүгээр сарын 9-ний өдөр байна.

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
  1. 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
  2. 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар болон Ард Апп-аар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар урьдчилж санал өгөх сүүлчийн хугацаа 2025 оны 4 сарын 29-ний өдрийн 14:00 цагт дуусна.

Мөн Та бүхэн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.ardholdings.com цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ирж болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр 17 давхар
Утас: 77003322

  ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС