by

“RIO TINTO”-ИЙН АШИГ 21 ХУВИАР ӨСЧЭЭ. /2014-08-07/ 2014-08-13

“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч, дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани болох “Rio Tinto” группийн энэ оны эхний хагас жилийн ашиг 21 хувиар өссөн байна. Үүнд тус компанийн төмрийн хүдрийн нийлүүлэлтийн түвшин дээд хэмжээнд хүрснээс гадна Монгол Улс дахь зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. Тус компанийн энэ оны эхний хагас жилийн үндсэн ашиг 5.1 тэрбум долларт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 0.9 тэрбумаар өслөө. “Rio Tinto” компани хувьцааны ногдол ашгаа 15 хувиар нэмэгдүүлж, 96 цент болгоод байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш зардлаа гурван тэрбум доллараар бууруулаад байгаа юм. Тэрбээр “Rio Tinto”-ийн зардлаа хэмнэх бодлого нь тогтвортой хөрөнгийн урсгалыг ирэх жилүүдэд бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Сэм Уолш “Оюу толгойн” гүний уурхайн хэлэлцээ үргэлжилсээр байгааг онцолсны зэрэгцээ ирэх есдүгээр сараас өмнө асуудлыг эцэслэн шийдэж магадгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Эх сурвалж: http://bloombergtv.mn