by

Энгийн иргэд банкны хөрөнгө оруулагчид болно 2021-01-25

Улаанбаатар хот, 2021 оны 1 сарын 25-ны өдөр - Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компаниас арилжааны банкны тодорхой хэмжээний хувьцааг авч, хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаагаа Гүйцэтгэх Захирал Ч. Ганхуяг 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн билээ. Бид энэ тухайгаа 1 дүгээр сарын 25-ны өдөр СЗХ болон Монголын Хөрөнгийн Биржид бичгээр мэдүүлсэн. Банкинд хөрөнгө оруулахдаа Монголын эгэл жирийн иргэдийг оролцуулах бодлогыг баримтлан нээлттэй буюу crowdfunding хэлбэрээр, өөрийн 100 хувийн эзэмшлийн компани болох Ард Холдингс Интернэшнл ХХК дээр бүртгэлтэй өөрийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр арилжих замыг сонгосон болно. Олон нийтээс татан төвлөрүүлсэн уг хөрөнгө нь зөвхөн тухайн хөрөнгө оруулалт хийгдэх хүртэл хугацаанд Ард Холдингс Интернэшнл компанийн банкны дансанд хадгалагдах болно.

Ард Холдингсын Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягийн зүгээс уг үйлсэд хөрөнгө оруулж, нэгдсэн хөрөнгө оруулагчиддаа хандан “Монголын жирийн ард иргэд банкны эзэн болох ажил үйлсийг дэмжиж оролцсон танд баярлалаа! Бид танд удахгүй сайхан мэдээгээр мэндчилэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна.Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com