НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд болох Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, Тэгш бус байдлыг бууруулахыг дэмжиж Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) 2021 оны 1 сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны тэгш боломж олгох бодлогыг шат ахиулан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Дээрх бодлогыг илүү өргөн далайцтай, үе шаттай хэрэгжүүлэхээр “Хэн ч хоцрох ёсгүй. Хамтдаа” буюу “NO ONE LEFT BEHIND. TOGETHER” төслийг Ард Санхүүгийн Нэгдлээс санаачилж, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо (МХҮХ), JCI Централ TББ-тай хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэсэн.
Тэгвэл уг төслийн хүрээнд Ард Санхүүгийн Нэгдэл нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа анх удаа дохионы хэлмэрчтэйгээр хүртээмжтэй зохион байгуулахын зэрэгцээ харааны бэрхшээлтэй залуусыг Ардын охин компаниудад дадлагажуулах, бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санхүү, хөрөнгө оруулалт, хөрөнгө, санхүүгийн зах зээлийн хөгжил, сүүлийн үеийн трэнд бүтээгдэхүүний талаар танин мэдүүлэх, тэднийг хоцроолгүй, нийгэмтэйгээ бүхий л талаар хөл нийлүүлэн алхахад нь дэмжин ажиллах зорилгоо хэрэгжүүлж байна.
Цуврал сургалтыг Ардын охин компаниудын Гүйцэтгэх Захирлууд, хэлмэрч шаардлагатай бусад хэрэгслүүдийн тусламжтайгаар зүүмээр холбогдон заах ба сонирхсон хүн бүрд нээлттэй байна.
Ард санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
- MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
- MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
- MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
- MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
- MSE:BUN (03089) Булган Ундрага ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com