by

Most Money Аппаас Ард Кредитын үйлчилгээг авах боломжтой боллоо 2021-12-15

photo_2021-12-15_15-13-30

МОСТ Финтек ХХК-ийн (МOСТ) үзүүлдэг Most Money үйлчилгээ нь хамтран ажилладаг бүх санхүүгийн байгууллагын дансаа нэг аппаас удирдах боломжийг олгодгоороо бусдаас ялгардаг цорын ганц цахим хэтэвч юм. Өнөөдөр Most Money үйлчилгээнд зайнаас бүртгүүлээд ашиглах боломжийг Ард Кредит ББСБ ХК-тай (Ард Кредит) хамтран нэвтрүүлж байна.

Энэхүү боломжийг нэвтрүүлснээр хэрэглэгч Most Money үйлчилгээнд дэлхийн хаанаас ч холбогдон, шууд гар утаснаасаа Ард Кредитын харилцах дансыг онлайнаар үүсгэн ашиглах боломжтой болох юм.  

Дээрх үйлчилгээг харилцагчдадаа хүргэх, цаашид хөгжүүлэн тэлэх зорилгоор 2021 оны 12 сарын 15-нд  талуудыг төлөөлөн МОСТ Финтек ХХК-ийн Гүйцэтгэх Захирал С.Оргил, Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.   

С.Оргил: “Most Money цахим хэтэвчийг ашиглах сонирхолтой мянга мянган шинэ хэрэглэгчдэдээ цаг хугацаа хэмнэн зайнаас бүртгүүлэх боломжийг нээж байна. Хэрэв та Ард Кредит дээр данстай бол түүнийгээ холбох, дансгүй бол шинээр данс нээж Most Money-ын бүхий л үйлчилгээнүүдийг авах боломжтой болж байгаа юм. Бусад хамтрагч санхүүгийн байгууллагуудын дансыг холбохын тулд хэрэглэгч та салбар дээр биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой бөгөөд удахгүй зайнаас бүртгүүлэх нөхцөлийг мөн бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад олон бэлэг шинээр задлах болно.”

Г.Тэлмэн: “Ард Кредит компани цахим мөнгөний зөвшөөрөл авч, АСН+ (Aвтомат клийринг хаус) банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системд нэгдсэнээр банк хоорондын төлбөр тооцооны системд чөлөөтэй оролцох боломжтой болсон. Бүх банкны сонголтын хэсэгт Ард Кредит орсноор харилцагчдад маш том давуу тал үүссэн. Энэ давуу талыг иргэдэд хүргэхэд Most Money хамтын ажиллагаа өндөр үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” 

МОСТ Финтек ХХК нь 2008 оноос хойш цахим төлбөр тооцооны үндэсний дэд бүтцийг бүтээн байгуулах зорилгын төлөө ажиллаж буй Монгол Улсын анхны финтек компани билээ. 2010 онд төлбөр тооцооны платформд түшиглэсэн Most Money үйлчилгээг, 2012 онд бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй API бүхий төлбөр тооцооны үндсэн системээ зах зээлд нэвтрүүлсэн. Монголбанкны “Хөдөлгөөнт банкны процессор”-ын тусгай зөвшөөрөл бүхий Монголын Банкны Холбооны гишүүн байгууллага юм. 

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм. Түүнчлэн, Монгол Шуудангийн Дархан, Эрдэнэт, Налайх дахь салбар болон Улаанбаатар дахь 16 салбараар гэрээ байгуулах боломжтой Fast Cash цахим зээл, хамгийн таатай нөхцөлтэй бизнесийн болон хэрэглээний зээлийг харилцагчдадаа санал болгон ажилладаг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322
И-мэйл хаягinfo@ardcredit.com
Вэб сайт: ardcredit.com