by

“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН ОРЛОГО 245.9 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЖ, 8 ДАХИН НЭМЭГДЖЭЭ 2017-08-31

2017-08-30
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” оны эхний хагас жилд 245.9 сая ам.долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс ойролцоогоор найм дахин өсжээ. Тайлант хугацаанд тус компани 2.3 сая тонн нүүрс борлуулсан нь жилийн өмнөхөөс ойролцоогоор дөрөв дахин их болсон байна.. "Зах зээлийн нөхцөл байдал сэргэж байгаа энэ үед “Mongolian Mining Corporation” бүтээгдэхүүний гарц, борлуулалтаа нэмэгдүүлж, бүрэн хүчин чадлаараа ажиллахаар зорьж байна. Мөн бид тээвэр, логистикийн үр өгөөжтэй байдлаа сайжруулсаар байх болно" гэж “Mongolian Mining Corporation”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл онцолж байна.


www.bloombergtv.mn