by

“MONGOLIA ENERGY CORPORATION” ХӨШӨӨТИЙН ОРДОД ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛНЭ. /2014-07-23/ 2014-07-30

“Mongolia Energy Corporation” нь ирэх улирлаас Хөшөөтийн ордод олборлолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар уул, уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай бодлогын өөрчлөлтүүд оруулсан тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Ло Ли Шин онцолжээ. Тус компани 2014 оны санхүүгийн жилд 15.3 мянган тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин буурсан дүн болсон байна. “Mongolia Energy Corporation” тайлант хугацаанд хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, туршилтаа хийж эхэлжээ. Харин Шинжан дахь угаах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь ирэх наймдугаар сарын эцэс гэхэд дуусахаар байгаа аж. Түүнчлэн дээрх дэд бүтцийн ажлуудаас гадна хөрс хуулах ажлын туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулж, хөрс хуулах ажлын бэлтгэлээ бүрэн хангаж дууссан тухай “Mongolia Energy Corporation” тайландаа дурджээ.  Эх сурвалж: www.bloombergtv.mn